Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө ажилдаг.
Тамхи нь хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж, амь насанд аюул учруулдаг никотин болон бусад химийн хорт бодисоос бүрдсэн сэтгэцэд нөлөөт бүтээгдэхүүн юм.
Тамхины найрлага дахь химийн нэгдлүүд нь бие махбодийн бүхий л эрхтэнд шууд сөргөөр нөлөөлдөг.
Тамхины эрүүл мэндэд үзүүлэх гол хор хөнөөлүүдийг доорх байдлаар ангилж болно.
Үндсэн хор уршигХимийн хорт бодис:
Тамхины утаанд 4,000 гаруй төрлийн химийн нэгдэл байдаг бөгөөд үүний дотор хүчтэй донтуулах үйлчилгээтэй никотин, хавдар үүсгэгч олон арван хорт бодисууд агуулагддаг.
Хорт хавдар:
Уушги, хоолой, залгиур, амны хөндий, ходоод, бөөр болон бусад олон эрхтэнд хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Амьсгалын замын өвчин:
Уушгины үйл ажиллагааг муутгаж, архаг бронхит болон уушгины багтраа (астма) зэрэг өвчнийг үүсгэнэ.
Зүрх судасны өвчин:
Зүрхний шигдээс, цусны даралт ихсэх болон тархинд цус харвах эрсдлийг 2-4 дахин нэмэгдүүлдэг.
Дам тамхидалтын хор хөнөөлТамхи татаж буй хүн зөвхөн өөрийгөө хордуулаад зогсохгүй, эргэн тойрныхоо хүмүүст маш их хохирол учруулдаг.
Идэвхгүй тамхичид:
Тамхи татдаг хүнтэй ойр байснаар уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 30%-иар нэмэгдэнэ.
Хүүхдэд:
Ялангуяа бага насны хүүхдүүдийн амьсгалын замын эрхтэн гэмтэж, дархлаа сулрах сөрөг нөлөөтэй.
Тамхи нь эрүүл мэндэд асар их хохирол учруулахаас гадна гэр бүлийн болон хувь хүний эдийн засагт дарамт болж, санхүүгийн алдагдалд хүргэдэг.
Тамхинаас гарснаар таны зүрхний цохилт хэвийн болж, цусны хүчилтөрөгчийн хангамж сайжран, хорт хавдраар өвчлөх эрсдэл эрс буурдаг.


Тамхинаас гарах зөвөлгөө
Дэлхийд цөөхөн монголчууддаа хорт зуршлаас салж тамхинаас хэрхэн гарсан тухайгаа энэ бичлэгээр үзүүлж байна.


Тамхины эсрэг хамтдаа алхаж, эрүүл, утаагүй амьдралын хэв маягийг сонгох сайхан санаачилга гаргасанд талархъя. Хорт зуршлаас татгалзаж, биеэ цэвэрлэх энэхүү замналд тань тус болох үндсэн алхмууд болон зөвлөмжүүдийг хүргэж байна.
Зарлах (Хамтдаа тэмцэх): Гэр бүл, найз нөхөд болон хамт олондоо тамхинаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор хэлж, бусдын дэмжлэг, хариуцлагыг бий болгох.
Зайлсхийх: Тамхи татах сэдэл төрүүлдэг орчин, нөхцөл байдал, завсарлагааны зуршлаас аль болох хол байх. Тамхи татах хүсэл төрөхөд ихэвчлэн 3–5 минут л үргэлжилдэг тул энэ хугацаанд тэвчих.
Зөв амьсгалах: Хүсэл төрөх үед хамраараа гүнзгий амьсгаа авч, 1–2 секунд барин амаараа удаан гаргах дасгалыг 2–3 удаа давтаж тайвшрах.
Зөвхөн шингэн зүйл уух: Өдөрт хангалттай хэмжээний ус (эсвэл тасалгааны температуртай ус, витамин С-тэй ундаа) уух нь никотиныг биеэс хурдан гадагшлуулж, тамхи татах дур хүслийг бууруулна.
Завгүй байх: Тархиа завгүй байлгахын тулд шинэ хобби, дасгал хөдөлгөөн, ялангуяа явган алхах дадлыг өдөр тутмын хэвшилдээ оруулах. Идэвхтэй алхалт нь стресс тайлах гормоныг ялгаруулж, тамхины дуршлыг бууруулдаг.
Зоригжуулах: Өөрийн гаргасан амжилт, хэмнэсэн санхүү болон эрүүл мэнддээ гарч буй эерэг өөрчлөлтүүдийг өдөр бүр тэмдэглэн урамших.
Тамхинаас гарах, эрүүл зуршилд шилжих 6 үндсэн зарчим
Эрүүл орчин бүрдүүлье
Хэрхэн нэгдэж, оролцох вэ?
Эрүүл сонголт хийх: Өөрөө болон гэр бүл, үр хүүхдээ тамхины хор уршгаас хол байлгаж, тамхинаас татгалзах шийдвэр гаргах.
Дуу хоолойгоо нэгтгэх: Тамхигүй орчин, эрүүл ирээдүйн төлөө бусдад зөв үлгэр дуурайл үзүүлж, олон нийтийн аянд нэгдэх.








Аюулгүй ажиллагаа
Цахилгаан төхөөрөмж дээр ажиллахдаа хүчдэлийг бүрэн салгаж, тусгаарлагч хэрэгсэл ашиглан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм-ийн дагуу ажиллах шаардлагатай.


Гэр хорооллын айл өрхүүд цахилгаан хангамжийн техникийн аюултай байдалд цахилгаан хэрэглэх тохиолдол байдаг.❗️❗️❗️ Цахилгааны хамгаалалт болон аюулын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.🏠🏠🏠
Цахилгаан тоног төхөөрөмжийг хэргэлдэггүй Айл өрх, Албан байгууллага гэж байхгүй. Мөн түүнийг дагаад хүний амь насанд аюул учруулдаг. Үүнээс урьдчилан сэргийлж цахилгаан ямар аюултай гэдгийг харуулахын тулд ЦАХИЛГААНЧИН би энэ бичлэгийг хийлээ.
Үндсэн дүрэм, шаардлага
Хүчдэл салгах: Засвар үйлчилгээ хийхийн өмнө тоног төхөөрөмжийн тэжээлийг бүрэн унтрааж, дахин залгахаас сэргийлж хориглох тэмдэглэгээ байрлуулах.
Хамгаалах хэрэгсэл: Тусгаарлагч бариултай багаж, зориулалтын бээлий, гутал болон нүдний хамгаалалтын шил хэрэглэх.
Орчны аюулгүй байдал: Ус, чийгтэй болон металл орчинд зориулалтын бага хүчдэлтэй гэрэлтүүлэг ашиглаж, газардуулгын хэвийн ажиллагааг шалгах.
Хүний бүрэлдэхүүн: 1000В-оос дээш хүчдэлтэй байгууламжид хамгийн багадаа 2 хүнтэй баг (зохих аюулгүй ажиллагааны групптэй) ажиллах
