Бид бүтээх чадвартай

Бүтээлч шийдэл, Эерэг нөлөө

Бүтээлч шийдлийн гол чиглэлүүд

  • Ухаалаг оношилгоо ба урьдчилан сэргийлэх (Smart Diagnostics): Дулааны камер (термографи), хэт авианы болон IoT мэдрэгч ашиглан хүний нүдээр харагдахгүй байгаа утсан дахь халалт, контакт алдалтыг эвдрэл болохоос нь өмнө илрүүлж засах.

  • Эрчим хүчний шинэчлэл ба Retrofit шийдэл: Хуучирсан, цахилгаан их зарцуулдаг мотор, трансформатор болон удирдлагын самбарыг орчин үеийн өндөр үр ашигтай, автоматжуулсан системээр солих.

  • Зай талбай болон интерьерийн оновчтой шийдэл: Барилга, орон сууцны хана нураахгүйгээр, эсвэл ил гарсан утсыг тусгай дизайны сувгаар (кабель канал) гоёмсог шийдэж, интерьертэй уялдуулан засах.

  • Нөөц тэжээлийн ухаалаг хослол: Тог тасрах үед автоматаар дизель генератор, UPS (үл тасалдах тэжээл) эсвэл нарны инвертер рүү шилжих автоматжуулалтын (ATS) цогц схемийг тухайн объектын онцлогт тохируулан бүтээлчээр угсрах.

Яагаад бүтээлч шийдэл шаардлагатай вэ?

  • Зардал хэмнэх: Системийг бүхэлд нь шинээр татахаас илүү байгаа дэд бүтцэд тохирсон ухаалаг өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулалтын зардлыг бууруулна.

  • Аюулгүй байдал: Богино холболт, хэт ачааллаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг үндсээр нь арилгана.

  • Үйлдвэрлэл/амьдралын тав тух: Тоног төхөөрөмжийн зогсолтын цагийг багасгаж, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Бидний үйл ажиллагаа

Хамтдаа бүтээх үе шатууд

01

02

03

04

Төсөл сонгох

Төлөвлөлт ба бэлтгэл

Гүйцэтгэл

Хүлээлгэн өгөх

Орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хамгийн их нөлөө үзүүлэх төслүүдийг сонгоно.

Аюулгүй ажиллагаа, цэвэр гүйцэтгэлийг хангасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна.

Мастер ур чадвар, нийгмийн идэвхтэй сайн дурынхны хүчээр төслөө амжилттай хэрэгжүүлнэ.

Засварласан талбайг олон нийтэд хүлээлгэн өгч, үр дүнгээ хуваалцана.

Видео сувгууд

Мэргэжилтэн бүр нийгэмдээ эерэг нөлөө үзүүлдэг.

Цахилгаан гагнуур анхлан сурч байгаа залуустаа зориулж мэдлэг чадварт нь бага боловч тус болох болов уу гэж энэхүү контентыг бэлтгэв.

Цахилгаан тоног төхөөрөмж, автоматжуулсан тоноглолын чухал эд ангийн талаар хэрэглэгчидэд бага ч гэсэн ойлголт өгөхийн тулд энэхүү контентыг хүргэж байна.

Цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын ажиллагааг хэрхэн ажилдагыг энэхүү бичлэгээр үзүүлж байна.

Дараагийн төсөлд хамтрах уу?

Таны санал, дэмжлэг бидний нийгмийн идэвхт үйл ажиллагаанд чухал. Бидэнтэй холбогдож, шинэ төслүүдэд нэгдээрэй.